Эцэг эхчүүдийн анхааралд
Хүүхдийнхээ сурлагад нөлөөлөх арга.
Эцэг эх та хүүхдийнхээ найз нөхөр нь байвал ямар ч тохиолдолд түүний эв эеийг олдог гэдгийг мэдэх үү? Харин танай гэр бүл шинэхэн сурагчтай болсон ч та ямар аргаар харьцахаа мэдэхгүй байвал доорх мэдээлэл танд тусаа өгнө. Гэхдээ зөвхөн бяцхан сурагч бүс хүүхдийнхээ сурлагад анхаарч, нөлөөлөхийг хүсэх бүх эцэг, эхчүүддээ зориуллаа.
1. Асуулт асуух. Та хүүхдийнхээ боловсролд нь нөлөөлж болох хамгийн сайн зүйл бол асуулт асуух. Гэхдээ зүгээр “Өнөөдөр хичээл дээр юу хийв” гэх энгийн асуулт бус харин хичээлийн талаар илүү тодорхой асуултыг тавих хэрэгтэй. Та өөрийн асуусан асуултынхаа хариуд “Онц юм болоогүй,эсвэл яахав дээ” гэсэн гэсэн хариулт авах ёсгүй вм шүү. Асуултаа дахин асуу эсвэл арай өөр асуулт асуугаарай. Хэрвээ хүүхэд тань энэ асуултыг тань эсэргүүцвэл түүнд хэсэг хугацаа өг.
2. Багш нартай нь ярилцах. Хэрэвээ таны хүүхэд энгийн эсвэл сайн сурагч бол багш нар таньтай төдийлөн гщих чрилцах цаг зав гаргахгүй. Учир нь тэд асуудалтай сурагчдад илүү анхаарал тавьдаг.Гэхдээ та багш илүү ойртож, тэднээс хичээл дээр нь юу үзэж байгааг нь асуувал тэд танд туслах болно.
3. Сургуульд хувь нэмэр оруулагч сайн дурын ажилтан. Та мэдээж ажил ихтэй завгүй байдаг байх л даа. Тэгсэн ч та хүүхдийнхээ сургуульд цаг зав гаргаж, хичээлээс гадуурах сайн дурын ажилд нь оролцох хэрэгтэй. Ингэснээр та хүүхэдтэй чинь сурч байгаа хүүхдүүдийн эцэг эхтэй нь танилцах болон сургуулийн зохион байгуулалтын талаар ч мэдэх боломжтой. Хамгмйн гол нь таны хүүхэд таныг цаг зав гаргаж байгаад тань талархана.
4. Гэрийн даалгавар хийхэд нь туслаж бай. Ингэснээр та түүний өдөр бүр хийж буй хичээлтэй нь танилцаж болно.
Амжилттай сурахыг хүсвэл......
Сургуулийн анги танхим сурагч, оюутнаар дүүрч, эрдмийн өргөө залуусын дуугаар цалгин байгаа энэ өдрүүдэд энэхүү зөвлөмж танд тус болно. Хүн бүр өөр өөрийн гэсэн сурах арга барилтай. Харин суралцах арга барил эзэмшиж чадаагүй нэг “F,D” үнэлгээний эзэд болдог юм болов уу? Тэгвэл эрхэм сурагч, оюутан та зөвхөн “A”ийн эзэн байхыг хүсвэл........
1. Өөрийхөө хүчинд итгэлтэй бай. Суралуах хүсэл эрмэлцэлтэй байж, мэдлэг эзэмших сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэлгүй байх шиг тийм гутамшиг гэж үгүй.
2. Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цааш суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж, суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэь нэг л зүйлийг анхааралгүй орхидуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.
3. Сайн хөдөлмөрлөж, хөдөлмөрийг хайрлаж сур. Зохион бүтээгч Эдисоны”Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1% ийг авьяасаар, 99% ийг хичээл зүтгэлээр бий болгодог” гэсэн үгийг санаж ав.
4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зохицуулж бай. Хүнд, хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла.
5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие даан сэтгэж сур. Сэтгэж ойлгосноор үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таниж мэднэ. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж байх нь зүйтэй.
6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал мэдрэмжээ ашиглаж сур. Уншиж буй буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд, тодоор дүрслэн сэтгэхийг аль болохоор хичээж бай. “Хүний үүрэг зөвхөн мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох оч байх ёстой” гэсэн үгийг санагтун.
7. Бие дааж суралцах чадьартай болох хэрэгтэй. Багш л толгойд хийгээд өгчинө гэж хүлээж болохгүй.
8. Гэрийн номын сандаа хичээлийн хуваарь, цагийн хуваарь, ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг зэрэг өөрт хэрэгтэй гэсэн зүйлүүдээ аль болох өөртөө ойр, олоход буюу авахад хялбар тавьсан байх хэрэгтэй.
9. Өөртөө олж авсан мэдлэгийг хаана яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай. Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш
Гараараа ч бас ажилла.
10. Даалгавараа аль болохоор бага цагт их хүч энерги зарцуулж хийхийг эрмэлз. Бодлого бодох бэлтгэлд бэлтгэх, зохион бичлэг хиийхэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмш.